Орос улсын Сонгуулийн төв комиссийн ажиглагчдын хувьд өнөөдрийн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн сонирхолтой туршлага бол цахим бүртгэл болон цахим санал хураалтын системийг хэрэгжүүлсэн явдал байв. Энэ тухай Оросын сонгуулийн төв комиссийн тэргүүн, оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Чуров монголын болон гадааадын сэтгүүлчдэд мэдэгдэв. “Сонгуулийн хэсэг бүр дээр дэлгэцэн дээр сонгогчдын бүртгэлийн тоо гарч байгаа нь сонирхол татлаа. Эндээс хэдэн хүн санал өгсөн, тэдний нас, хүйсийг мэдэж болох байв. Миний бодлоор бол энэ нь ашигтай шинэ зүйл бөгөөд бусад комисууд үүнийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй “ гэж Чуров мэдэгдэлээ.

“Улаанбаатарт, манайхтай адил бас вебээр шууд дамжууллаа гэж Чуров хэллээ. Нийслэл хотоос гадагш Интернетгүй байсан, гэхдээ камераар бичлэг хийгдэж байсан гэв. Тэрээр цааш хэлэхдээ, төлөөлөгчид малчдад саналаа өгөхөд нь зориулсан гэрт очсон гэв. “Бид малчид хиймэл дагуулын утсаар туслахуудаас тусламж хүссэн ахмад насны хүмүүс саналаа өгч байхыг харсан” гэж ОХУ ын СТК ийн дарга ярьлаа.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар дэлхийн 34 орны 330 ажиглагч бүртгүүлж, үнэмлэхээ авчээ.