Орос улс өөрийн нутаг дэвсгэрт монголын үхрийн мах нийлүүлэх сонирхолтой ялангуяа, сибирийн бүс нутгуудад. Энэ тухай Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайд Виктор Самойленко ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

“Монгол улс маш их тооны толгой малтай. Гадаадаас их хэмжээний махны нийлүүлэлт хийдэг Орос улс урьдын монгол мал худалдаж авах сонирхолтой байна”гэж Элчин сайд хэллээ. Тэрээр Монголын мах мал эмнэлгийн шаардлагад нийцсэн байх ёстой юм гэж цохон тэмдэглэв.

2010 оны 8-р сард Монгол улсын зүүн хэсэгт малын шүлхий гарсаны улмаас ОХУ-ын импорт хаагдсан.

Самойленкогийн ярьснаар, одооноос тус улсын баруун аймгуудын малын шүлхийгүй нутаг дэвсгэр тэлж байгаа аж. “Хэрвээ ойрын үед шинэ тохиолдол гарахгуй бол ойрын саруудаас Монгол улсыг малын шүлхий өвчингүй орноор зарлах болно “ гэж тэр хэллээ.

“Орос улс үйлдвэрийн аргаар нядалсан мах худалдаж авахад бэлэн байна, гэтэл тус улсад нийт махны дөнгөж арван хувийг үйлдвэрийн аргаар нядалдаг“ гэж Элчин сайд хэлэв.