АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден америкийн эрх баригчдын хүчингүй болгосон паспортын улмаас “Шереметьево” олон улсын онгоцны буудлын транзит бүсэд үлдэх болоод байна. Энэ тухай “Интерфакс” агентлагт түүний ойрын хүрээний эх сурвалж уламжилжээ.

Тэрний ярьснаар, Сноуден нь түүнийг гэрчлэх баримт бичиггүйн улмаас Орос улсад орж чадахгуй, тийз худалдан авч чадахгуй байна. Өмнө нь АНУ-ын эрх баригчид түүнийг эх оронд нь албадан гаргана гэж найдаж байсан. Энэ тухай америкийн Төрийн департаментын төлөөлөгч Патрик Вентрелл хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Нөгөөтэйгүүр, тэр хэлэхдээ, АНУ нь Орос улстай харилцаа муудахыг хүсэхгүй байна гэжээ. Үүний өмнө Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Сноуден үнэхээр Шереметьево дээр ирсэн, тэр онгоцны буудлын транзит бүсэд байсан хэвээр байна. Тэр Орос улсын хилийг зөрчөөгүй гэжээ.