Япон улсын БХЯ Зүүн-Хятадын тэнгисийн Сенкаку /Дяоюйдао/ арал руу дайралтаас хамгаалах үүднээс 400-500 км алсын тусгалтай өөрийн баллистик пуужингуудыг бүтээх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ тухай өнөөдөр японы “Санкэй” сонин бичжээ.

Төслийг нарийвчилсан байдлаар ирэх 7-р сард үндэсний аюулгүй байдлын хөтөлбөрийн хүрээнд хэлэлцэх юм. Хэрвээ төсөл нь дэмжигдвэл, баллистик шинэ пуужингуудыг дараа жилээс эхлэн боловсруулах ажлыг эхлүүлнэ.

Пуужингуудыг японы Окинава арлын хамгийн өмнө хэсэгт байрлуулахаар төлөвлжээ. Хэрвээ төсөл хэрэгжихээр болвол, энэ нь Японы батлан хамгаалах хүчнийхэн түүхэнд анх удаа алсын тусгалын холын зайны давшилтын төхөөрөмжөөр тоноглогдох юм гэж хэвлэлд дурджээ.

2012 оны 9-р сард Японы засгийн газар нь хувьдаа олтригийн таван арлыг эзэмшдэг японы нэгэн иргэнээс гурван арлыг худалдаж авсны дараа, Япон-Хятадын хоорондын харилцаа хурцадсан. Бээжин эдгээр арлуудыг өөрийн нутаг дэсгэр гэж үздэг байна.