Гадаадын хөрөнгө оруулагчид ялангуяа, Орос улсын хөрөнгө оруулагчид Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэдэгт найдаж байна.Энэ тухай ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Виктор Самойленко өнөөдөр ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ.

“Одоогийн байдлаар оросын хувийн бизнес эрхлэгчид  Монголын байдалд нилээд болгоомжилсон өнгө аястай хандаж байна.Үүнд нилээд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Орос, Монголын хооронд байгуулсан “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай “ гэрээ нь бодит амьдрал дээр дэвшилд хүрээгүйтэй холбоотой “гэж Элчин сайд хэлэв. “Өмнө баталсан төлөвлөгөөний бодит амжилт харагдахгүй байхад хэн ч шинэ төслүүдийг хэрэгжүүлэх гээд гүйхгүй нь ойлгомжтой” гэж тэр нэмж хэлжээ.

Самойленкогийн ярьснаар, Монгол улсад 2012, 2013 онуудад гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэсэн багагуй шийдвэрүүд батлагдсан. Үүний дараа өрнөдийн хөрөнгө оруулагчид “Монгол улсад явуулж байсан өөрсдийн үйл ажиллагаагаа түр зогсоох юм уу, аль эсвэл бүр мөсөн орхин явсан. Оросын компаниуд цаг үеийн байдлыг ажиглан “хүлээлтийн байдалтай” байгаа гэж тэр цохон тэмдэглэв.

Тэрээр мэдэгдэхдээ, 2012 онд Монгол-Оросын хоорондын худалдааны эргэлт 1,9 тэрбум $ хүрсэн. ОХУ-ын Элчин сайдын үзэж байгаагаар “энэхүү бараа эргэлт  төдийлөн их тоо биш” . “Тэнцвэргүйдэл их байна, гэхдээ бид Монголд худалдаж авахаасаа илүү ихийг худалдаж байна” гэж тэр онцлон тэмдэглэв.