АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цаг уурын өөрчлөлттэй тэмцэх шинэ ажлын төлөвлөгөөг бүх нийтэд зарлав. Тухайлбал, АНУ-ын засаг захиргаа  түүхэндээ анх удаа шинээр байгуулсан болон одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын нүүрс-ус төрөгчийн хийн хаягдалд хязгаар тогтооно.

Одоогоор хязгаарлалт хир хатуу байх нь тодорхойгүй байна, гэхдээ ерөнхийлөгчийн төлөвлөгөөг түүнтэй сөргөлдөгчид шүүмжилж байгаа бөгөөд тэд энэ хязгаарлалт  аж үйлдвэрт дааж давшгүй ачаа болно гэж үзэж байгаа аж. Конгресс дахь Бүгд найрамдахчуудын удирдагч Жон Бейнер Обамагийн төлөвлөгөөг “ухаангүй“ алхам гэж нэрлэжээ.

Обама  Жоржтауны их сургууль дээр хэлсэн үгэндээ, цаг уурын өөрчлөлт нь бодит аюул заналхийлэл болж байна гээд үүнд эргэлзэж байгаа хүмүүсийг буруушаажээ.

“Дэлхий хавтгай гэж үздэг хүмүүстэй яриа хэлэлцээр хийх цаг бидэнд алга“ гэж Обама мэдэгджээ.