Иран,Оросын хоорондын харилцааны хөгжил Иран улсын гадаад бодлогод онцгой байр эзлэнэ гэж Иран улсын Ерөнхийлөгчээр сонгогдсон Хасан Руханийн сайтдаа нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. «Түүхийн үйл явцад Иран, Оросын хооронд төлөвшсөн харилцаа холбоо, хамтын ажиллагаа хөгжинэ гэдэгт найдаж байна. ОХУ Ираны гадаад бодлогод онцгой байр эзлэж байна. Шинэ засгийн газраас мөн чиглэлд гойд анхаарал тавих юм» гэж Рухани тэмдэглэжээ. Түүнчлэн «Ираны шинэ засгийн газар бие биенээ хүндэтгэх, итгэлцэх үүднээс дэлхийн гүрэн улсуудтай харилцааг хөгжуулэх бодолтой байна» гэж Рухани онцлов.