Өнөөдөр Хятадын баруун-хойд хэсэгт орших ШУӨЗ0-нд гучаад хүн эмх замбараагүй байдлын золиос болсон тухай «Синьхуа» хороо мэдээлэв.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр өнөө өглөө ШУӨЗО-ны нэгэн жижиг хотод хүйтэн зэвсэгтэй этгээдүүд цагдаагийн газар, орон нутгийн засаг захиргааны байшин, барилгын талбайд халдаж, цагдаагийн хэд хэдэн машиныг шатаажээ. Үүний улмаас хууль сахиулах байгууллагын 9 ажилтан амь үрэгдэж, энгийн 8 иргэн амь насаа алдав.

Цагдаа нар хариуд гал нээж, халдсан 10 этгээдийг хөнөөв. Эдүгээ хүчний байгууллагын ажилтнууд гэмт хэрэгийн газраас зугтаж зайлсан этгээдүүдийг эрэж байна. Ямар учраас будлиан гарсан тухай мэдээлэхгүй байна.

Шинжаан бол Хятадын «халуун цэгийн» нэг юм. Энд «Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн» хэт даврагч байгууллага ажиллаж байна гэж хятадын эрх баригчид үзсэн юм. Бээжин түүнийг террорын байгууллага хэмээн үзэж, алан хядах ажиллагааг нь илчлэн тасалдуулсан тухай байн байн мэдээлж байна.