Сирийн чөлөөт армийн командлагч генерал Садим Идрис «Оросын дуу хоолой» радиогоор үг хэлж, сөрөг хүчний төлөөлөгчдийг «Женева-2» олон улсын бага хуралд оролцуулах болзолыг дурдав. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах нь сөрөг хүчний байлдааны жигүүрийн гол шаардлага юм.

«Хүмүүсийг хөнөөх тушаал өгсөн арми, тусгай албадын удирдагчдын хэргийг шүүхэд шилжүүлэх нь 2 дахь болзол» гэж Идрис мэдэгдлээ. Сөрөг хүчин давуутай болох шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулах нь 3 дахь болзол юм.

Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллемын мэдэгдсэнчилэн сирийн төлөөлөгчид засгийн эрхийг шилжүүлэхээр Женевэд очихгүй. Сайдын хэлснээр энх тайван бага хурлын гол зорилт хүн амын бүх давхраг түүний дотор залуу үеийнхнийг оролцуулах үндэсний эв нэгдлийн эвслийн засгийн газрыг эмхлэн байгуулахад оршино.