Сирийн асуудлаархи олон улсын бага хуралд оролцох асуудлыг сирийн сөрөг хүчинтэй уялдуулан зохицуулсаар байна гэж АНУ Орос улсад батлан илэрхийлсэн тухай өчигдөр ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов Орос улс-АНУ-НҮБ хэлбрээр хийсэн женевийн зөвлөгөөний дүнгээр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Сирийн сөрөг бүх бүлгийн төлөөлөгчдийг Женевэд хийх энхийн хэлэлцээнд оролцуулах нь Москвад чухал гэж тэрээр онцлов.

Орос улс, АНУ, НҮБ-ын төлөөлөгчид «Женева-2» бага хурлын хэлбэрийг уялдуулан зохицуулсан боловч олон асуудлыг шийдвэрлээгүй гэж Гатилов тэмдэглэн хэллээ. Тухайлбал талууд энх тайван бага хурлыг зарлан хуралдуулах өдөр хугацаа болон Иран улсыг түүнд оролцуулах асуудлыг шийдвэрлээгүй.

Тегераныг хэлэлцээнд оролцуулах хэрэгтэй. Юу гэвэл тус улсаас сирийн зохицуулалтад нааштай хувь нэмэр оруулж мэднэ гэж Гатилов онцлов. Женевийн албан мэдээний дагуу бага хурлыг ямар ч болзол урьдчилан тавилгүй зарлан хуралдуулах ёстой. «Женева-2» бага хурал 8-р бур 9-р сараас наана хуралдахгүй гэж женевийн зөвлөлгөөнд оролцсон дипломат төлөөлөгч ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна.