Багийн гурван гишүүнтэй хятадын «Шэньжоу-10» сансрын хөлөг сансарт 15 хоног байгаад дэлхийд амжилттай буцаж ирэв. Энэ удаагийн нислэг нь Хятадын сансар судлалын түүхэнд хамгийн удаан үргэлжлэсэн жолоодлогт сансрын хөлгийн нислэг боллоо. Сансарт «Шэньжоу-10» сансрын хөлгийг туршилтын лаборатори бүхий хятадын «Тяньгун-1» модультой залгажээ.

Хятадууд багийн гишүүн Не Хайшэн, Жан Сяогуан болон БНХАУ-ын 2 дахь эмэгтэй сансрын нисгэгч Ван Япин нарыг буулгах аппаратаас гарах үеэр алга ташин угтан авч, цэцгийг өглөө.

Хятадын засгийн газар «Шэньжоу-10» сансрын хөлгийн хөөргөлтийг 2020 он гэхэд хятадын тойрог замын станцыг үйлдвэрлэх замаар хийсэн чухал алхам хэмээн үзэж байна. «Шэньжоу-10» багийн гишүүдийн нислэг амжилттай болов. Хятад улс сансрын станц бүтээх шинэ үе шатанд шилжсэн гэж өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли дэлхийд буцаж ирсэн хятадын сансрын нисгэгчдэд мэндчилгээ дэвшүүлэн мэдэгдлээ.