ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден хоргодох эрх өөртөд нь олгохыг хүсвэл асуудлыг авч үзэхэд Венесуэл бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэв. Одоогоор Сноуден ийм хүсэлт тавиагүй гэж Мадуро Гаитид айлчлах үерээ тэмдэглэн хэлжээ.

Америкийн тусгай албадын иргэдийг мөрдөх нууц хөтөлбөрүүдийг хэвлэлд мэдээлсэн Сноуден урьд Эквадорт улс төрийн шалтгаанаар хорогдох эрхтэй болохыг хүссэн билээ. Тэрээр 5-р сард АНУ-аас Хонконгод нууж шилжсэн хийгээд өнгөрсөн ням гаригт онгоцоор Москвад хүрэлцэн ирэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлснээр Сноуден нэвтрэн дамжих зорчигчийн хувьд москвагийн «Шереметьево» нисэх оногоцны буудалд байсааар байна. Тэр өөрийн дуртай улс руу онгоцоор нисч мэднэ. АНУ Сноуденыг хүлээлгэж өгөхийг Орос улсаас шаардав. Сноуден Оросын хил даваагүй учраас Оросын нутагт дэвсгэрт байгаагүй гэж оросын тал мэдэгджээ.