ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден Вашингтоны сүрдүүлгээс болж Орос улсад үүрд үлдэж мэднэ гэж WikiLeaks веб-сайтын төлөөлөгчдийн мэдэгдэлд өгүүлжээ. «Сноудены паспортыг хүчингүй болгож, хоргодох эрх олгож мэдэх зууч улсуудыг сүрдүүлж байгаа нь тэр Орос улсад үүрд үлдэхэд хүргэж болзошгүй» гэж «Интерфакс» агентлаг байгууллагын мэдэгдлээс иш татан уламжлав.

«Энэ нь Төрийн департаментын буруу алхам» гэж WikiLeaks -ын төлөөлөгчид тэмдэглэжээ. Сноуден өнгөрсөн ням гаригт Хонконгоос Москвад хүрэлцэн ирэв. Даваа гаригт ТТГ-ын хуучин ажилтан Москва-Гавана чиглэлийн нисэх онгоцоор явахаар өөрийгөө бүртгүүлсэн боловч онгоцонд алга байсан. Сноуден «Шерметьево»-д үнэхээр буусан хийгээд нисэх онгоцны буудлын нэвтрэн дамжих бүст байсаар байна гэж өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.