Өнөөдөр Монгол Улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдаж эхэллээ. Гурван нэр дэвшэгч төрийн тэргуүүний албан тушаалын төлөө тэмцэж байна.Олон нийтийн санал асуулгын үр дүнгээс харахад өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сонгогдох бусдаас илүү боломжтой байна.

Сэтгүүлч, Монгол улсад коммунист дэглэмийг эцэслүүлсэн энх тайван хувьсгалын удирдагч Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаал анх хашиж эхлэжээ. Урьд тэр Ерөнхий сайд байсан.

Монгол ардын намын Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ,МАХН-ын төлөөлөгч эрүүл мэндийн сайд Нацагийн Удвал нар түүнтэй өрсөлдөж байна.Ерөнхийлөгчийн сонгууль орон нутгийн цагаар 22 цаг хүртэл үргэлжлэнэ.