Оросын Ерөнхийлөгч Владимир Путин «Үйлдвэрлэл эрхлэгчдэд өршөөл үзүүлэх болон өршөөлийн ёс журмын тухай» тогтоолын төслийг Төрийн думд хэлэлцүүлэхээр оруулсан гэж Кремлийн хэвлэлийн албан мэдээлэв. Төрийн тэргүүн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор өршөөл үзүүлэхийг санаачлав.

Эрүүгийн хариуцлагад анх удаа татсан буюу үйлдвэрлэл эрхлэлтийн хүрээнд гэмт хэрэг анх удаа үйлдсэн үйлдвэрлэл эрхлэгчдийг суллаж, саяхан үүсгэсэн ийм эрүүгийн хэргийг зогсоох юм. Харин хүч хэрэглэж эсвэл хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэн гэмт хэрэг үйлдэгсдэд өршөөл үзүүлэхгүй.