ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден Оросын хил даваагүй. Орос улс бараг хуйвалдаж, АНУ-ын хууль зөрчөн гэж зэмлэх нь ор үндэсгүй хэрэг гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв.

«Америкийн албан хүмүүсийн ийм зан үйл эрх зүйн үндэс суурьгүй» гэж өнөөдөр Москвад тэрээр хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Оросын үнэлгээг зохих сувгаар америкийн талд уламжласан гэж Сергей Лавров тэмдэглэн хэллээ.

Оросын тал ноён Сноуденд ч америкийн хууль зүйтэй харилцах түүний харилцаанд ч, дэлхий даяар шилжин аялахад нь ч ямар ч хамаатай биш» гэж Сергей Лавров хэлжээ.

АНУ-д тагнан турших ажиллагаа явуулсан ял ногдуулсан америк хүн дүрвэгчийн олон улсын статустай болсон гэж үүний өмнө «Викиликсийг» үндэслэн байгуулагч австралийн иргэн Жулиан Ассанж мэдэгджээ. Сноуден Хонконгоос явахынхаа өмнө Эквадорын засгийн газраас дүрвэгчийн зорчих баримт бичиг авсан гэж Ассанж хэллээ.