“Твиттер”-ын ижил төрлийн хятадын “Сина-Вейбо” микроблог дээр нимгэн бие барьсан, хөлийг “үстэй“ мэт харагдуулаж, аливаа дайралтаас хамгаалах өмдний зураг маш их нэрд гараад байна гэж хятадын мэдээний Sina.com портал дээр нийтлэгджээ.

Энэ зургийг нийтэлсэн микроблогийн нэгэн хэрэглэгч Хятадад худалдаанд гарч эхлээд байгаа энэхүү өмдийг бүсгүйчүүдийн анхаарлыг татхаас зайлсхийх зорилгоор ашиглажээ. Мэдээлэлд энэ барааг хаанаас худалдаж авч болох тухай дурджээ.

Зарим хэрэглэгчид энэхүү шинэ бараа эсрэг үр дүнд хүргэж мэдэх тухай өгүүлжээ. Юу гэвэл, энэ бүтээгдэхүүн нь хар муу санаа өвөрлөөгүй эрэгтэйчүүдийг үргээж мэдэх аж.