АНУ ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг хууль бусаар мөрдөж байна гэж америкийн нэрд гарсан хуульч, хүний эрхийг хамгаалагч, Үндсэн хуулиар батласан эрхийг хамгаалах төвийн хүндэт ерөнхийлөгч Майкл Ратнер үзэж байна.

Тагнан турших ажиллагаа явуулсан ял АНУ-аас ногдуулсан америк хүн дүрвэгчийн олон улсын статустай болсон гэж «Викиликсийг» үндэслэн байгуулагч австралийн иргэн Жулиан Асанж өчигдөр мэдэгдлээ. Дүрвэгчдийн статусын тухай НҮБ-ын конвенцийн үйл ажиллагаа Сноуден шиг «улс төрийн шалтгаанаар мөрдөгдөж байгаа хүмүүсийг» хамарч байна гэж Ратнер тайлбарлан хэлжээ.

АНУ-ын эрх баригчид эрх зүйн энэ хэм хэмжээг хүлээн зөвшөөрч, нэг бус удаа заасныг тэрээр онцлов. Харин одоо АНУ энэ хэм хэмжээг үл тоомсорлон, «засгийн газраа зарчмын хувьд шүүмжлэснийхээ дараа хоргодох мэдүүлэг уламжласан хүнд» саад тотгор учруулахыг оролддож байгаа нь сонин шүү гэж хуульч тэмдэглэн хэлжээ.

Мэргэжилтний хэлснээр түүнээс гадна олон улсын ёс журмын дагуу «улс төрийн шалтгаанаар хоргодохыг оролдох үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ёсгүй». Харин «АНУ саад учруулахын тулд бололцоотой бүхнийг хийж, учир үндэсгүй байсан ч дэлхий даяар бусад улсыг сүрдүүлж, Сноуденыг АНУ-д буцаахыг оролдож байна» гэж Ратнер хэллээ.

Эдүгээ Сноуден хаана байгаа асуудал биш, түүний илчлэсэн мөрдөх хөтөлбөрийн уг чанарыг л хэлэлцэх ёстой гэж америкийн нэрд гарсан хуульч, хүний эрхийг хамгаалагч Майкл Ратнер үзэж байна.