АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган нар утсаар ярилцаж, туркийн засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөний асуудлыг хэлэлцсэн тухай өнөөдөр хоёр орны удирдагчийн нийтлүүлсэн хамтрасан албан мэдээнд өгүүлжээ.

Эдгээр хоёр улсын удирдагчид хүч хэрэглэх арга замаас татгалзах нь чухлыг тэмдэглээд чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх, хурал хийх эрхийг чухалчлан заасан юм гэж баримт бичигт өгүүлжээ.

Түүнчлэн Обама,Эрдоган хоёр Сирид гарсан мөргөлдөөний асуудлаар санал солилцов. Тэд сирийн босогчдод нэмэлт тусламж үзүүлэх асуудлар зөвшөлцсэн байна. Урьд Вашингтон жагсагчдыг тараах зорилгоор туркийн эрх баригчдаас явуулсан ажиллагаанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн билээ.

Анкара ийм шүүмжлэлийг няцаав. Туркийн «Хюрриет» сонины мэдээлсэнчилэн АНУ-ын Ерөнхийлөгч Обамагоос сирийн зэвсэгт сөрөг хүчинд цэргийн тусламж үзүүлэхэд «зам тавих» шийдвэр гаргаснаас хойш хоёр талын хэлхээ холбоо эрчимжсэн байна.