Катарын эмир Хамад бин Жасим Ат-Тани ширээ залгамжлах хунтайз Тамим бин-Хамадад эрхээ шилжүүлэх тухай албан ёсоор зарлан мэдээлэв. Эмир улс үндэстэндээ хандан үг хэлэхдээ засгийн газарт халаа сэлгээ хийх эсэхийг хөндөж ярьсангүй. Зарим ХМХ-үүд мэдээлснээр катарын засгийн газрын бүрэлдэхүүнд буурьтай халаа сэлгээ хийж мэднэ.

Тухайлбал шинэ Ерөнхий сайд болон ГХЯ-ны шинэ тэргүүнийг томилож болзошгүй. Араб дахинд ийм үйл явдал анх удаа болж байна. Катар жижиг боловч Персийн булангийн хүчирхэг эдийн засагтай улс юм,Тус улс «арабын хавар» гэгчийн үйл явдлуудад гол үүрэг гүйцэтгэж, эдүгээ Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг түлхэн унагахыг оролдож байгаа сирийн самуун дэгдээгчдийг идэвхтэй дэмжиж байна.