Монгол улс даяар өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх “чимээгүй өдөр” болж байна. Энэ нэг хоногт төрийн тэргүүнд нэр дэвшигчдийг дэмжсэн  сурталчилгааны ажил, жагсаал цуглаан явлуулахыг хориглосон.

Тус улсын сонгуулийн хэсгүүд дээр сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга болон сонгуулийн хорооны ажилтнууд бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн явуулж байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс хуулийн байгууллагын ажилтанууд болон сайн дурын нийт 2500 хүн дайчлагдан ажиллаж байна. Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдахыг хоригложээ.

Одоо тус улсад НҮБ-ын болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид ажиллаж байна. Сонгуулийн явцыг ажиглахаар гадаадын 34 орны 330 ажиглагч, тухайлбал, ОХУ, Өмнөд солонгос, АНУ, Франц, ХБНГУ, Швейцари,Швед улсуудаас иржээ.