Америкийн сансар судлалын агентлаг НАСА дэлхий ертөнцид аюултай сүүлт одуудыг илрүүлэх ” Grand Challenge “хөтөлбөрийг гаргав. НАСА-гийн хөтөлбөрийн хүрээнд хүн төрөлхтөнд аюултай солируудыг хайн, тэдгээрийн заналхийллээс сэргийлэх аргуудыг шийдвэрлэхийн тулд төрийн болон хувийн байгууллагууд, компаниуд болон сайн дурынхны хүчин чармайлтуудыг нэгтгэхээр төлөвлөж байна.

Энэ тухай агентлагийн сайтан дээр өгүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд, тухайлбал, НАСА-гийн үйл ажиллагаанд зориулан долоон метрийн орчим 500 тонны хэмжээтэй солирыг сонгохоор төлөвлөж байна. Энэхүү солирыг тусгай “уутны” туслалцаатайгаар авч, сарны орчмын эллиптик тойрог зам руу чирэх юм. НАСА томоохон солируудын 95 хувийг илрүүлээд байгаа бөгөөд тэдгээр нь одоо тойргийн замын ойролцоо байна.