Японы Батлан хамгаалах яам Хятад улс пуужин-цөмийн хөтөлбөрөө нэмэгдүүлж байгаад түгшиж байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн байдлыг илүү хурцадмал байдалд хүргэнэ гэж тэд үзэж байна.

Энэ тухай өнөөдөр Токиод Либерал-ардчилсан намын удирдагчидтай хийсэн уулзалт дээр яамны төлөөлөгч мэдэгджээ. Тэр уулзалт дээр 2013 оны “Цагаан номны” үндсэн чиглэлүүдийг танилцуулжээ. Энэхүү номыг сайд нарын танхимын хуралдаанаар албан ёсоор ойрын үед батлах юм.

“Цагаан номонд” өгүүлснээр, Бээжин сүүлийн хэдэн арван жил цэргийн зардлаа ойролцоогоор дөрөв дахин нэмэгдүүлсэн ажээ. Токио  БНХАУ-ын цэргийн төсөв нууц байдагт түгшиж байна .

Батлан хамгаалах яам  Японы зэвсэгт хүчний Зүүн-Хятадын тэнгисийн алслагдсан ардлуудыг хамгаалах асуудлаар цэргийн сүр хүчийг  нэмэгдүүлэх төлөвтэй байгаагаа илэрхийлэв. Тэдний үзэж байгаагаар, чухамхүү тэнд Бээжин цэргийн хүчээ зузаатгаж байгаа аж.

Тухайлбал, АНУ-тай эдгээр нутаг дэвсгэрийг хамгаалахад чиглэгдсэн хамтарсан сургуулилтуудыг идэвхжүүлэх төлөвтэй байна. “Цагаан номны” төсөлд БНАСАУ-ыг өөрийн пуужин-цөмийн хөтөлбөрөөс татгалзах төлөвгүй байгаа гэж дурджээ. Ном нь зохиогчдын дүгнэж байгаагаар, Япон улсын ашиг сонирхолд заналхийлж байна.