Даваа гаригт Багдадад дэлбэрэлт болсны улмаас нэрвэгдэгсдийн тоо 39 хүрсэн бөгөөд хэдэн арван хүн шархаджээ. Энэ тухай Рейтер агентлаг орон нутгийн цагдаагийнхан болон эмч нарын ярьсныг иш татан уламжилжээ. Сүүлийн ирж байгаа мэдээгээр, Иракийн нийслэл хотын зарим дүүрэгт шийтүүд амьдардаг районуудад дэлбэрэх бодис ашиглан арван автомашиныг дэлбэлжээ.

Иракд хурцадмал байдал өсч байгаа нь лалын шашны томоохон омог болон шийт болон сунитуудын сөргөлдөөнтэй холбоотой юм.