ОХУ, АНУ болон НҮБ-ын гурван талт төлөөлөгчид  Сирийн асуудлаар явуулах “Женева-2” олон улсын шинэ бага хурлын бэлтгэлтэй холбоотой уулзалтыг хоёр дахь удаагаа Швейцари улсад явуулна.

Уулзалт дээр Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов, Михаил Богданов нар төлөөлөх юм. Анхны уулзалт 6-р сарын 5-нд Женевт болж өнгөрөв.

Өмнө нь Гатилов сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Орос улс нь Сирийн асуудлаар “Женева-2” арга хэмжээг явуулах төлөвтэй байгаа бөгөөд чухамхүү үүнд гурван талт уулзалт чиглэгдэж байна гэжээ. Тэрээр талууд “байдлыг улс төрийн аргаар зохицуулах шийдвэр гаргаж чадна“ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.