Хятадын компьютерын сүлжээний эсрэг АНУ-ын кибер атакууд нь үл ялим америкийн засгийн газрын дэмжлэгтэй хийгдэж байсан байж болзошгүй юм гэж даваа гаригт хятадын “Чжунго жибао” сонин шинжээчдийг иш татан уламжилжээ.

Гадаадын орнуудын дунд АНУ нь “хятадын серверууд руу хийсэн кибэр дайралтуудынхаа тоогоор нэгдүгээр байранд ордог” гэж хятадын Олон улсын стратегийн судалгааны ижил төрлийн хэлтсийн ажилтан Зя Сюдун мэдэгдэв. Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудены уламжилж байгаагаар, дайралтуудын хэсэг нь америкийн засгийн газрын дэмжлэгтэйгээр явагддаг аж.

Сонины уламжилж байгаагаар, энэ жилийн эхний таван сарын хугацаанд БНХАУ-ын таван сая гол серверууд нь гадааадын хакерхуудын дайралтуудад нийт 13408 удаа нэрвэгджээ. Тэдгээрийн 2,5 саяийг АНУ-ын талаас хийжээ.

БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны тэргүүн хатагтай Хуа Чуньин сая мэдэгдэхдээ, Хятад улс нь “АНУ-ын зүгээс Хятад улс руу хийгдэж байгаа кибер дайралтуудын тухай мэдээллэлд” хүчтэй түгшиж байгаа төдийгүй америкийн талд мэдэгдэл илгээгээд байгаа аж.