Японы засгийн газар даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ, Токиогийн парламентын сонгуульд барууны эвсэл шийдвэртэй ялалт байгуулсан явдал нь ерөнхий сайд Синдзо Абэгийн танхимийн бодлогыг ард түмэн дэмжиж байгаагийн илрэл гэжээ. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Есихидэ Сугагийн ярьснаар, эрх баригч эвсэл “дээд зэргийн үд дүнд” хүрч чаджээ.

Токиогийн парламентад Японы эрх баригч либерал-ардчилсан намын нийт 59 нэр дэвшигч сонгогджээ. Ийм үр дүнд тэдний эрх баригч эвслийн холбоотон төвийг сахигч Комейто нам хүрсэн бөгөөд тэд 23 мандат авчээ. Тэд хамтдаа иргэдийн хурлын 127 депутат болж байгаа төдимйгүй, дийлэнхи олонх болж байна.

Ням гаригт явагдсан сонгуульд Японы ардчилсан нам эрс ялагдал хүлээв. Тус нам нь ням гаригийн сонгуулиар дөнгөж 15 мандат авсан бөгөөд хууль тогтоох байгууллагын дөрөвдүгээр байранд оржээ. Тэдний өмнө коммунистууд 17 мандат авч гуравдугаар байранд оржээ.

Ингэхэд Японы парламентын дээд танхимын сонгууль 7-р сарын 21 явагдана.