Энэтхэгийн Уттарракханд мужид гарсан үерт нэрвэгдэгсдээд байгаа хүний тоо 6,5 мянгад хүрч магадгүй байна гэж даваа гаригт катарын “Аль-Жазира” агентлаг уламжилжээ. Өмнө нь энэтхэгийн ХМХ-үүд Уттарракханд мужийн сайд Виджай Бахугунгийн хэлснийг иш татан, гасшигт нэрвэгдэгсдийн тоо нэг мянга оричм банйа гэж уламжилж байв.

Телевизийн сувгийн уламжилснаар, ням гаригт мужийн эрх баригчид үерт болон хөрсний гулсалтаас нэрвэгдэгсдийн таамаглаж байсан тоог 6500 хүртэл нэмэгдүүлжээ. Арми сүйрлийн дүүргүүдээс хүмүүсийг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлэх ажлыг хүчтэй манан гарсны улмаас зогсооход хүрээд байна.

Одоогийн байдлаар, Уттаракханд болон Химачал мужуудад зам болон гүүр сүйрсний улмаас боогдоод байсан 70 мянга орчим хүнийг авраад байна. Түүнчлэн янз бүрийн мэдээгээр 22-50 мянга хүртлэх тооны хүн тусламж хүлээж байна. Одоогийн байдлаар Уттаракхандад 680 хүний цогцос олдоод байгаа аж.