Орос улсын Сонгуулийн төв хорооны тэргүүн Владимир Чуров 6-р сарын 26-нд явагдах Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын ажиглагчаар оролцоно.

“Владимир Евгеньевич Чуров 6-р сарын 26-ны өдөр явагдах Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын ажиглагчаар оролцоно. ОХУ-ын СТХ-ны тэргүүн сонгуулийн хэсгүүд дээр очиж сонгуулийн байрын комиссуудын үйл ажиллагаа, санал хураалтын явц болон сонгогчдын санал тоолох ажилтай танилцана” гэж Сонгуулийн төв хорооны албан ёсны сайт дээр дурджээ.

Тус байгууллагаас мэдэгдэхдээ, даваа гаригт Монгол улсын СЕХ-ны тэргүүн Ч.Содномцэрэнгийн урилгаар эхлэсэн В.Чуровын айлчлал гурав хоног үргэлжилж, 6-р сарын 28-нд өндөрлөнө.