Өнөөдөр Пакистаны хойд Гилгит-Балтистан мужид зэвсэгтэй этгээдүүд Нангапарбат уулын елмийд майхант лагерьт халдаж, Орос,Украин, Хятадын жуулчдыг буудан хөнөөсэн тухай өнөөдөр Ройтер агентлаг тус мужийн тэргуулэх дэд байцаагчийн мэдээллээс иш татан уламжлав.

Хэрэг явдал орон нутгийн цагаар шөнийн 1 цагт болжээ. Арваад зэвсэгт этгээд майхануудыг дайран орж, жуулчдыг буудан хөнөөжээ. Оросын нэг, Украины таван, Хятадын гурван жуулчин амь насаа алдав. Түүнээс гадна жуулчдын орон нутгийн хөтөчийг алжээ. Жуулчдын шарилуудыг нисдэг тэргээр Пакистаны нийслэл Исламабадад тээвэрлэв. Амь үрэгдэгсдийн олонхи нь ууланд авирагчид байсан аж. «Жундалаах» хэт даврагч бүлэг гэмт хэрэг үйлдсэн тухай «Ройтер» агентлаг мэдээллээ.

Оросын жуулчин амь насаа алдсан тухай мэдээллийг шалгаж байна гэж Пакистанд суугаа ОХУ-ын ЭСЯ мэдээлэв. Оросын аялал жуулчлалын агентлаг оросын жуулчин амь үрэгдснийг батлав. Түүнчлэн Украины ГХЯ улс орны нь жуулчид амь насаа алдсныг батлажээ. Пакистаны Ерөнхий сайд Наван Шариф, Ерөнхийлөгч Асиф Али Зардари нар зэвсэгт халдлагыг буруушаав. Гэмт хэрэг үйлдсэн газар нутагт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгажээ.