АНУ-ын тусгай албадын уйл ажиллагааны тухай мэдээлсэн Эдвард Сноуден Хонконгоос оросын нисэх онгоцны компанийн онгоцоор явсан бөгөөд өнөө орой Москвад хурэлцэн очих тухай өнөөдөр америкийн Үндэсний аюулгуй байдлын агентлагийн хүүчин ажилтны илчлэх жич ярилцлагуудыг нийтлэж байгаа хятадын South China Morning Post сонин мэдээллээ.

Сонинд бичснээр Сноуден Хонконгоос «Аэрофлот» компанийн онгоцоор 11 цаг 04 минутэд нисч гарсан хийгээд 17 цаг 15 минут болж байхад Шереметьево нисэх онгоцны буудалд буух юм. Москва Сноудены аялалын эцсийн цэг биш гэж сонин тэмдэглэв. Тэрээр Исланди буюу Эквадор луу явна гэж сонин мэдээллээ.. ОХУ-аас Бээжинд суугаа ЭСЯ энэ мэдээллийг батласан ч угуй, няцаасан ч угуй. Хонконгод суугаа Оросын консулын газар туунийг тайлбарлахаас татгалзав. Сноуден Хонконгоос сайн дураараа гарч явсан хийгээд өөр улс руу хүүль ёсны ундсэн дээр онгоцоор нисч явсан гэсэн мэдээллийг Хятадын захиргааны тусгай орны засаг захиргаа батлав.

Харин АНУ Сноуденыг хүлээлгэж өгөх мэдуулэг Хонконгийн эрх баригчдад шилжуулсэн билээ. Гэвч америкийн мэдуулэг хууль тогтоомжийн шаардлагад бурэн нийцэхгуй байна гэж Хонконг мэдэгдээд нэмэлт мэдээлэл олгох хусэлт АНУ-д тавьсан билээ. Нэмэлт мэдээлэл олгоогуй учир Хонконг Сноуденыг хүчээр байлгах хууль ёсны шалтгаангуй болсон гэж Хонконгийн засаг захиргааны мэдэгдэлд тэмдэглэжээ.

Сноуден улс терийн шалгаанаар хоргодохоор шийдвэрлвэл хүсэлтий нь авч узэхэд Орос улс бэлэн байна гэж урьд ОХУ-ын Ерөнхийлөчийн хэвлэлийн нарийн битчгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн билээ.