Өнөөдөр хятадын «Шэньжоу -10» жолоодлогот сансрын хөлөг тойрог замд байгаа «Тяньгун-1» модультой гараар залгах, салгах ажиллагаа амжилттай явуулав. Бээжингийн нислэгийг удирдах төвөөс мэдээлснээр орон нутгийн цагаар 8 цаг 26 минутэд салгаж, 10 цаг 07 минутэд залгажээ.

Хятадын «Шэньжоу-10» жолоодлогот сансрын хелгийг 6-р сарын 11-нд хөөргөсэн юм. 6-р сарын 13-нд хятадын сансрын нисэгчид хөлөгөө сансрын лабораторитай автомат дэглэмээр залгажээ.

Сансрын хөлөг дэлхий орчмын тойрог замд 15 өдөр байх болно. Багийн гишууд эрэгтэй Не Хайшэн, Жан Сяогуан хоёр болон эмэгтэй сансрын нисэгч Ван Япин эрдэм шинжилгээний цуврал туршилт тойрог замд хийх юм.