Өнөөдөр тэмдэглэж байгпаа Олимпийн өдөр спортоор хичээллэхийг Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге бүгдэд уриаллаа. Чухам 1894 оны 6-р сарын 23-нд Парист Олимпийн наадмыг сэргээх шийдвэр гаргажээ. « Та спортоор хичээлэж эхлэсэн бол нэг ёсны ялалт байгуулсан» гэж Жак Рогге ИТАР-ТАСС агентлагаас нийтлүүлсэн өгүүллэгдээ бичжээ. Олимпийн өдөр гүйлтэд оролцох нь олонхи улс оронд уламжлал болсон гэж Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч тэмдэглэв.

Дэлхий даяар спорт сонирхогчид дугуйн уралдаанд оролцож, зугаалж, цэцэрлэгт хүрээлэн, талбар талбайд тоглож байна.Өнгөрсөн онд 6-р сарын 23-нд дэлхийн 150 улсын 4 сая гаруй хүн мөн өдрийн арга хэмжээнд оролцсон билээ.