Азийн томоохон Токио хотын хууль тогтоох хурлын сонгууль өнөөдөр Японд эхэллээ. Энэ сонгууль 7-р сарын 21-нд явуулахаар товлосон японы парламентын дээд танхимын сонгуулийн өмнөх нэг ёсны сургуулилах арга хэмжээ болно. Японы улс төрийн гол намууд хууль тогтоох хурлын 127 суудлын төлөө өрсөлдөж байна. Сонгуульд тэргүүлэх нь онцгой ач холбогдолтой юм. Сонгогчид Ерөнхий сайд Синзо Абэ болон түүний өнгөрсөн оны 12-р сард бух нийтийн сонгуульд түрүүлж засгийн эрхэнд гарсан Либерал-ардчилсан намын бодлогод хэрхэн хандаж байгааг тусган харуулна. Энэ нь ялангуая японы эдийн засгийн чиг бодлогод хамаатай. Либерал-ардчилсан нам энэ сонуульд заавал тэргүүлэх ёстой гэж Японы Ерөнхий сайд саяхан мэдэгджээ. Энэ нь «эдийн засгийн өсөлтийг хангах шинэтгэл явуулах уйл явцыг эрчимжуулэх» боломж олгоно гэж Ерөнхий сайд үзэж байна.