Туркийн цагдаагийн хүчин ус шуршиж, нулимс асгаруулах хий, эрзээн сум хэрэглэж Стамбулын төвийн Таксим талбайд эсэргүүцэгдийг тараав. Энэ нь суулийн долоо хоногийн цагдаагийн хүчин, эсэргүүцэгчдийн хоорондын томоохон мөргөөлдөөн боллоо.

Хэдэн мянган хүн саяхны эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний явцад амь насаа алдсан дөрвөн хүний дурсгалыг хүндэтгэхээр өчигдөр Таксим талбайд цугларав. Жагсагчид засгийн газрын эсрэг уриа лоозон хашгирч, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг огцоруулахыг шаардаж, тайлбайгаас гарч явах цагдаа нарын шаардлагыг биелүүлэхээс татгалзав. Цагдаа нар хүч хэрэглэж, жагсагчдыг тайлбайгаас шахан зайлуулжээ. Түүнээс гадна Таксим тайлбайн ойр хавийн бух замыг хаасан тухай орон нутгийн ХМХ уламжлан мэдээллээ.

Цагдаагийн хүчин 6-р сарын 15-нд эсэргүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцогчдыг засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бараг нэг сар үргэлжлэж байгаа Таксим талбай ба Гези цэцэрлэгт хүрээлэнгээс бурэн шахан зайлуулсан билээ. Маргааш нь Стамбул, Анкара том хоёр хотын захиргаа олон нийтийн ямар ч цуглаан жагсаалыг хориглож, цагдаагийн хүчин хатуу арга хэмжээ авч саатуулна гэж айлган сурдуулэв. Тэгээд Туркийн залуучууд эсэргүүцлийн өөр арга барилыг зохиох болсон байна.