АНУ-ын Үндэсний аюулгуй байдлын агентлагийн ажилтнууд хятадын иргэдийн цахим захидал харилцааг тагнаж байна гэж АНУ-ын тусгай албадын уйл ажиллагааны тухай мэдээллийг задлан илчлэсэн Эдвар Сноуден мэдээлсэн тухай өнөөдөр хятадын South China Morning Post сонинд бичжээ. Сноудены хэлснээр америкийн Үндэсний аюлугуй байдлын агентлаг хятадын алсын холбоо харилцааны компаниудын сүлжээг задлан эвдэж байна. Нотлох баримтууд надад байна гэж Сноуден хэллээ. Америкийн тусгай албад хятадын янз бурийн объектийг удаа дараа дайрсныг нотлох баримт бичгүүдийг тэрээр олгов. Тухайлбал мэдээллийн технологийн салбарт судалгаа хийж байгаа хятадын тэргүүлэх их сургуулийн нэг Цинхуа их сургуулийн серверийг дайран задлахыг оролдсон аж. Түүний мэлээлснээр 2009 онд Үндэсний аюулгуй байдлын агентлагийн ажилтнууд төв байр нь Хонконгод байгаа Pacnet алсын холбоо харилцааны компанийн компьютеруудийг эвдэн задлажээ.

Өчигдөр Үндэсний аюлгуй байдлын агентлагийн захирал Том Донилон америкийн CBS News телевизийн сувагт ярилцлага өгч, америкийн хүүль сахиулах байгууллагууд Сноуденыг хүлээлгэж өгөх асуудлаар Хонконгийн эрх баригчидтай хэлэлцээ хийж байгааг мэдэгдэв. Хонконгоос яаралтай арга хэмжээ авахгуй бол хоёр талын харилцаа хүндэрч мэднэ гэж Донилон тэмдэглэн хэлжээ.

АНУ үндэсний аюулгуй байдалд чухал мэдээлэл,тагнуулын мэдээлэл санаатайгаар хүүль бус уламжласан,төрийн өмч хулгайлсан ял бур 6-р сарын 14-нд Сноуденд ногдуулсан юм.Хонконгийн эрх баригчид 1998 онд АНУ-тай байгуулсан гэрээг даган мөрдөж, Сноудены хэргийг мерден байцаахад туслах ёстой. Сноуден АНУ-ын өөрийг нь хүлээлгэж өгөх мэдүүлэгтэй холбогдуулан орон нутгийн шуухэд зарга мэдүүлэх бодолтой байна