Өнөөдөр ажиллаж дуусах Петербургийн олон улсын эдийн засгийн форум «мэдлэгийн эдийн засгийн» хөгжлийг чухалчлан үзсэн юм. Инноваци, технологийн хөгжил ОХУ-ын засгийн газрын хувьд урьтлал чиглэл болсон нь нэн чухал гэж «Оросын эрсдлийн компанийн» ерөнхий захирал Игорь Агамирзян үзэж байна. Түүний хэлснээр мэдээллийн технологийн хөгжил амжилт гаргах юм. «Эдүгээ ОХУ Европт томоохон Интернет-зах зээл болсон. Интернет улс орны ДНБ-д чухал хувь нэмэр оруулж байна» гэж Агамирзян онцлов.