«Газпром» болон японы компаниудын нэгдэл «Владивосток-СПГ» төслөөр ойлголцох тухай санамж бичигт гарын үсэг зурсан гэж оросын компанийн мэдээлэлд өгүүлжээ.

Өнөөдөр «Газпром»-ын захиргааны дарга Алексей Миллер, Japan Far East Gas Co Ltd нэгдлийн гүйцэтгэх тэргүүлэх захирал Масанори Тоесима нар Петербургийн эдийн засгийн форумын хүрээнд уулзав. Тэд хийн салбарт урт удаан хамтран ажиллах асуудлыг авч үзэж хэлэлцсэн байна.

Талууд хэлэлцээнийхээ дүнгээр «Владивосток-СПГ» төслөөр ойлголцох тухай санамж бичигт гарын үсэг зурав. Баримт бичиг төслийг хэрэгжүүлэх цаашдын харилцан ажиллагааг зохион байгуулах үндсэн зарчмыг агуулж, Японд бүтээгдэхүүний маркетингийн талаар зөвшөлцснийг тусган харуулж байна. «Японд байгалийн хийн эрэлт цаашдаа нэмэгдэнэ. Бид үүнийг харгалзан төлөвлөгөөгөө боловсруулж байна» гэж японы төлөөлөгчид уулзалтын явцад тэмдэглэсэн гэж Миллер хэллээ.