СДЗ-ийг хорогдуулах асуудлыг цаашдаа цөмийн зэвсэгтэй гүрэн улсууд төдийгүй атомын зэвсэгтэй орон бүхэнтэй арга буюу авч үзэж хэлэлцэнэ гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Сайдын хэлснээр одоо хамгийн гол нь гарын үсэг зураж, батлаж, хэрэгжүүлж байгаа СДЗ-ийн тухай гэрээг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй.

«Гэрээнд заасан тоо хэмжээнд хэдэн жилийн дараа хүрнэ» гэж Лавров хэллээ.2010 оны 4-р сарын 8-нд Прага хотноо гарын үсэг зурсан СДЗ-ийн тухай 3 дахь гэрээ 2011 оны 2-р сарын 5-нд хүчин төгөлдөр болсон юм. Гэрээ 10 жилийн үйл ажиллагааны хугацаатай.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн лхагва гаригт Берлинд зэвсэг хураах асуудлаар үг хэлж, Вашингтон цөмийн зэвсгийг СДЗ-ийн тухай гэрээнд заасан хэмжээнээс гуравны нэгээр хорогдуулах асуудлдаар Москватой хэлэлцээ хийх бодолтой байгаагаа мэдэгдэв. Түүнээс гадна АНУ Цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээг батлуулахын төлөө байна. Гэрээг батлахыг бусад улсад уриалж байна гэж Обама мэдэгджээ.

Москва стратегийн зэвсгийг хорогдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн ч цөмийн клубын бүх гишүүн хорогдулах ёстой гэж үзэж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдээлэв. Ерөнхийлөгчийн хэлснээр эдүгээ АНУ болон бусад улс давшилтын зэвсгээ идэвхтэй боловсронгуй болгож байна.