Мексикт археологчид майя индианчуудын эртний балгасыг олж илрүүлэв. Урьдчилан мэдээлсэн тоо баримтуудаас үзэхэд тэнд 40 мянга орчим хүн оршин сууж байсан бололтой гэж  Ройтер агентлаг экспедицийн тэргүүн Иван Спрайцын мэдээллээс иш татан уламжлав. Спрайцын хэлснээр эрдэмтэд 15 пирамид түүний дотор 23 метр өндөр пирамид болон өндөр чулуун хэдэн багана, талбай зэргийг олж илрүүлсэн байна. Балгасыг Чактун гэж нэрлэжээ. Юкатан хойгийн бараг 22 га бүхий талбай ойгоор хүрээлэгдснийг эрдэмтэд тэмдэглэв. 30-40 мянган хүн балгаст оршин сууж байсан байх. Чактун манай эрний 600-900 онд цэцэглэн хөгжсэн аж.