АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНАСАУ-ын талаар онц байдал тогтоосон дэглэмийн үйл ажиллагааны хугацааг нэг жилээр сунгав. Өчигдөр Цагаан ордноос Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан мэдэгдэх бичгийг тараажээ.

Солонгосын хойг дахь цэргийн хөтөлбөрт хэрэглэх задрах материал АНУ-ын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод ер бус ноцтой аюул учруулсантай холбогдуулан 2008 оны 6-р сард Вашингтоноос мөн дэглэм тогтоосон гэж баримт бичигт өгүүлжээ. «Дайсагнах улстай худалдаа хийхийг хориглосон хуулийг даган мөрдөж БНАСАУ-ын талаар тодорхой хязгаарлалт тогтоох нь зайлшгүй чухал» гэж онцложээ.

«Цөмийн зэвсэг тархах эрсдэл болон Солонгосын хойгийн байдлыг тогтворгүй болгож байгаа БНАСАУ-ын засгийн газрын үйл ажиллагаа бүс нутаг дахь америкийн цэргийн албан хаагчид ба холбоотон, худалдааны түншүүд түүнчлэн АНУ-ын аюулгүй байдал, гадаад улс төр, худалдааны ашиг сонирхолд аюул учруулж байна» гэж Обамагийн мэдэгдэх бичигт хавсарган конгресст явуулсан захидалд онцлон тэмдэглэжээ.