Сүүлийн үеийн мэдээ баримтуудаас харахад 575 хүн энэтхэгийн хойд нутагт үерт хэлмэгдэж, 14 мянга орчим хүн сураггүй алга болсон тухай өнөөдөр орон нутгийн сонинууд мэдээлжээ. Энэ бүс нутагт орсон аадар бороо Ганг мөрнийг оролцуулан гол мөрөн үерлэж халихад хургэв. Усны урсгал байшин барилга, бүхэл бүтэн тосгодыг нурааж, гүүр, замуудыг эвдэж байна.Аврагчид гай гамшигт нэрвэгдсэн 63 мянган хүнд тусламж үзүүлж байна. Энэтхэгийн армийн цэргийн албан хаагчид ба нисдэг тэрэгүүд аврах ажилд оролцож байна. Үерт хэлмэгдэгсдийн тоо нэлээд нэмэгдэнэ гэж эрх баригчид үзэж байна.