Иргэдийн утсаар хийсэн яриаг сэм чагнаж, цахим захидал харилцааг нь нууцаар үзэж байна гэсэн ХМХ-ийн мэдээ баримтуудыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ахин няцаав. Ерөнхийлөгч Цагаан ордонд Иргэний эрх, эрх чөлөөний хяналтын зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдэв.

Алсын харилцаа холбооны компаниудаас интернет хэрэглэгчдийн харилцаа, утасны ярианы тухай мэдээ баримтыг авч байгаа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нууц хоёр хөтөлбөрийн тухай мэдээлэл хэвлэлд нэвтэрснээс хойш утсаар хийсэн яриаг сэм чагнаж байгаа сэдвийг хөндөн тайлбарлаж эхэлсэн.

АНУ-ын хууль зүйн яамнаас эдгээр мэдээ баримтыг зарлан мэдээлсэн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эвард Сноуденд ял ногдуулав. Одоо Сноуден Хонконгод байгаа. Вашингтон түүнийг баривчилж, буцаах мэдүүлэг хотын захиргаанд явуулж мэднэ.