БНАСАУ цөмийн тогтоон барих хүчнээс татгалзахгүй гэж НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгч Син Сон Хо хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

«Умард Солонгос цөмийн тогтоон барих, өөрийгөө хамгаалах хүчнээс хэзээ ч татгалзахгүй гэж тэрээр хэлээд Солонгосын хойгийн өнөөгийн байдлыг «дайн ч биш, энх ч биш»гэжээ.

Син Сон Хо Өмнөд Солонгост хандан 1953 онд Сөүлтэй байгуулсан гал зогсоох тухай гэрээг найрамдах шинэ гэрээгээр солихыг уриалав.

Өмнөд Солонгос дахь НҮБ-ын цэргийн командлал НҮБ-д ямар ч хамаагүй байгаа хийгээд үйл ажиллагаа нь НҮБ-ын гишүүн орнуудын хүсэл эрмэлзэлийг тусган харуулахгүй учраас түүнийг татан буулгах хэрэгтэй гэж НҮБ-д суугаа БНАСАУ-ын байнгын төлөөлөгч мэдэгджээ.

БНАСАУ америкийн эрх баригчдад хандан Пхеньяний эсрэг хориг арга хэмжээг зогсоохыг уриалж байна гэж Син Сон Хо мэдэгдэв. Пхеньяний эсрэг дайсагнах бодлого явуулахаас татгалзаж, дээд хэмжээнд хэлэлцээ хийх тухай саналы нь хүлээн зөшөөрөхийг тэрээр АНУ-д уриалав.