АНУ Сирийн агаарын орон зайг хориотой бус болгохоор шийдвэрлвэл Сири улсын байдлыг зохицуулах асуудлаархи олон улсын бага хурлыг тасалдуулж мэднэ гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өрнөдийн ХМХ-д өгсөн ярилцлагдаа мэдэгдлээ.

Москва «Женев-2» бага хурлыг Сири улсын дотоодын байдалтай холбон үзэлгүй зарлан хуралдуулахын төлөө байна гэж сайд тэмдэглэв. Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудын цэргийн тэнцүү байдлыг тогтоовол өрнөдийн түншүүд бага хурлыг дэмжихэд бэлэн байна гэж Сергей Лавров нэмж хэллээ.

«Бид ийм чиг бодлогыг дэмжэх нь мөн бага хурлыг зарлан хуралдуулахад чиглэсэн дипломат бүх хүчин чармайлтыг бусниулах уршигтай болно гэж тэрээр хэлжээ.

АНУ болон өрнөдийн бусад улсаас сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх нь хууль бус арга хэмжээ хийгээд түүнийг зөвтгөх аргагүй гэж Сергей Лавров тэмдэглэн хэллээ. Бүс нутгийг зэвсэг түүний дотор давшилтын зэвсгээр дүүргэснийг тэрээр тэмдэглэжээ. ГХ-ийн сайдын хэлснээр эдгээр зэвсгийн нэг хэсгийг Сирид шургалан оруулж байна.

С-300 цогцолборыг Сири улсад нийлүүлэх хэлэлцээр хууль ёсны ил тод баримт бичиг бөгөөд олон улсын ба оросын экспортын хяналтын тухай хууль тогтоомжид бүрэн нийцэж байна гэж Сергей Лавров мэдэгдэв. Өнөөгийн байдлаар хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлээгүй гэж тэрээр тэмдэглэлээ.

Сирийн эрх баригчдаас химийн зэвсэг хэрэглэсэн тухай өрнөдийн орнуудын мэдээлэл итгэлтэй биш хийгээд нотлох баримтын хувьд тэдгээрийг хэрэглэж болохгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн мэдэгджээ.

Үй олноор хөнөөгч аль ч төрлийн зэвсэг хэрэглэх болон улс төрийн ямар нэг зорилгодоо хүрэхийн тулд ийм зэвсгийг тойруулан зальт ажиллагаа явуулахыг Москва эрс эсэргүүцэж байна гэж Сергей Лавров онцлов.