Өнөөдөр Орос улсад дурсгал, эмгэнэлийн өдрийг ёслон тэмдэглэж байна. Одоогоос 72 жилийн тэртээ 1941 оны 6-р сарын 22-нд фашист Герман ЗХУ-д итгэл эвдэн халдан довтлосон учир Эх орны их дайн эхэлжээ.

Германы нисэх хүчин нисэх онгоцны буудал, төмөр замын зангилаа, Тэнгисийн цэргийн хүчний бааз, цэргийн анги нэгтгэл байрлсан газар, олон хотод хүчтэй цохилт өгч, улсын хил хязгаараас 250-300 км гүнд цөмрөн орсон билээ. Итали,Унгар,Финланди,Румын улсууд ЗСБНХУ-ын эсрэг бас байлдан дайтав. Манай орон маш олон хүнээ Дэлхийн 2-р дайнд алдав. БХЯ-ны тоо баримтуудаас харахад 26 сая 600 мянган хүн амь насаа алджээ.

Мөн өдөр оросын оршин суугчид амь үрэгдсэн Эх орноо хамгаалагчдын дурсгалыг ёслон хүндэтгэж байна. Уламжлал ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн хэрэмийн дэргэдэх Александровын цэцэрлэг дэх үл мэдэх цэргийн булшинд  цэцэг өргөв.