Хэвлэл мэдээллийн хэрэгслийн харилцан ажиллагааны шинэ механизм-хамтын ажиллагааны форум ШХАБ-ын хүрээнд бий болж магадгүй.Энэ өдрүүдэд Бээжинд хийж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын телевизийн нэвтрүүлгийн хүрээнд хамтран ажиллах асуудлаархи бага хуралд оролцолгчид ХМХ-ийн хамтын ажиллагааны форумыг байгуулахыг санаачлав.

Форум ШХАБ-ын гишүүн орнуудын ХМХ тал бүрийн хамтын ажиллагааны үр бүтээлтэй механизм болох ёстой.ШХАБ-ын гишүүн болон ажиглагч, яриа хэлэлцээний түншийн статустай орнуудын сонирхогч бүх ХМХ форумд нэгдэнэ гэж үзэж байна.

Форумын гол зорилт мэдээ солилцох хүрээнд төслүүдийг уялдуулан зохицуулах,телевизийн хөтөлбөрийг хамтран зохиож нэвтрүүлэх, шинэ технологийг хөгжүүлэх,сэтгүүлч солилцох, хамтын сургуулийг зохион байгуулахад оршино. Форумын анхны хуралдаан 2014 онд Бээжинд хийхээр төлөвлөжээ.