Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад байгалийн шингэрүүлсэн хийн хэрэгцээ хоёр дахин нэмэгдэх явдал түүний экспортыг аажмаар либералчлах шийдвэр гаргах боломж Орос улсад олгож байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Петербургийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ.

«АНДБН-ийн орнуудад байгалийн шингэрүүлсэн хийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэх тухай таамагнал түүний экспортыг аажмаар либералчлах шийдвэр гаргах боломж бидэнд олгож байна.Энэ нь усан дорхи эх газрын үргэлжлэл ба эрэг хавийн бүс нутагт хий олборлох чадавхийг бүрэн ашиглах нөхцлийг бүрдүүлнэ» гэж өнөөдөр Владимир Путин хэллээ.

Эдүгээ төрийн хяналтад байгаа «Газпром» хий экспортлох монопольт эрхтэй. Үүний хамт байгалийн хийн үйлдвэрлэлийг нэлээд нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа оросын хараат бус үйлдлвэрлэгч НОВАТЭК болон «Роснефть» компаниуд байгалийн шингэрүүлсэн хий экспортлох монопольт эрхийг хүчингүй болгохыг шаардаж байна.