«Роснефть» компанийн ерөнхийлөгч Игорь Сечин, Хятадын үндэсний нефть хийн корпорацын ерөнхийлөгч Жоу Зипин нар нефть нийлүүлэх тухай урт хугацааны хэлэлцээрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхий сайд Жан Гаоли хоёр байлцах үеэр гарын үсэг зурав.

Энэ оны 3-р сард байгуулсан Орос, Хятадын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд баримт бичигт гарын үсэг зурав. «Роснефть» Хятад улсад 25 жилийн дотор 270 тэрбум долларын өртөг бүхий бараг 360 сая тонн нефть нийлүүлэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Сечин мэдэгдлээ.

Эдгээр хоёр компани нефть боловсруулах, олборлох салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.Компаниуд Тяньзиний нефть боловсруулах заводын хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна.