ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түлш-эрчим хүчний цогцолборын хүрээнд хэрэглэгч,үйлдвэрлэгч, операторчдыг нэгтгэх зохицуулагч байгууллагыг бий болгохыг санаачлав. Тэрээр энэ саналыг «Хорийн бөлэгт» сонирхуулах бодолтой байна. Владимир Путины хэлснээр ашиг сонирхолыг харгалзан байгуулсан ажлын бүлэг буюу секцийг нэгтгэх зөвлөл эсвэл форумыг байгуулж болно. Энергийн ба түүнтэй холбоотой зах зээлүүдийн тогтвортой хөгжил ил тод үнэ тогтоох ба мөнгөн-зээлийн бодлого түүнчлэн татварын орчинг өв тэгш болгохоос шууд хамаарна гэж ОУ-ын Ерөнхийлөгч үзэж байна. «Энергийн томоохон олонхи төсөл хэдэн арван жилд тооцоологдсен хийгээд капитал багтаамж ихтэй байна. Иймээс бизнес эрхлэх нөхцөлийг урьдчилан харах болом шинж чанартай болгохыг шаардаж байна»гэж Владимир Путин хэллээ.